Хэрэглэх арга: судсанд тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд урьдчилан 10-20мл натри хлоридын изотоник уусмалаар шингэлсэн 5-10мл 24мг/мл (0.12-0.24гр) уусмалыг аажим (4-6минут) тарина. Зүрх дэлсэх, толгой эргэх, бөөлжих зэрэг илэрвэл тарих буюу дуслаар тарих хурдыг удаашируулан 100-150мл натрийн хлоридын изотоник уусмалаар шингэлэн 10-20мл 24мг/мл (0.24-0.48гр) уусмалыг тарина: дуслын хурд нэг минутанд 30-50 дусал байна. Бэлдмэлийг хоногт 3 хүртэл удаа, 14 хоногоос илүүгүй хугацаагаар тарина. Насанд хүрэгчдэд эуфиллиныг судсанд тарих дээд тун : нэг удаад – 0.25гр, хоногт – 0.5гр байна. Хүүхдэд эуфиллиныг судсанд дуслаар тарих шаардлагатай тохиолдолд нэг удаагийн тунг 2-3мг/кг байхаар тооцоно. Хүүхдэд судсаар тарьж хэрэглэх дээд тун: нэг удаагийн тун – 3мг/кг, хоногийн тун – 3сар хүртэл насанд 0,03-0,06гр: 4-12сар – 0,06-0,09гр: 2-3нас -0,09-0,12гр: 4-7нас – 0,12-0,24гр: 8-18нас-0,25-0,5гр байна.