Кларитромицинд мэдрэг бактериар үүсгэгдсэн халдварт- үрэвсэлт өвчинд хэрэглэнэ. Үүнд: - амьсгалын доод замын халдвар (бронхит, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгаа); - амьсгалын дээд замын халдвар (гүйлсэн булчирхай, хоолой залгиурын үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл); - арьс, арьсан дорх зөөлөн эдийн үрэвсэл (үсний уутны идээт үрэвсэл, ёлом); - Mycobacterium avium ба Mycobacterium intracellulare-р үүсгэгдсэн микобактерийн түгээмэл халдварууд; - Mycobacterium avium complex (МАС)-р үүсгэгдсэн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор; - Helicobacter pylori –г устгах ба ходоод дээрх гэдэсний шархлаа дахиж сэдрэх давтамжийг бууруулах зорилгоор; - шүдний гаралтай идээт үрэвслүүдэд.