Жижиг уутанд байгаа нунтгийг хагас аяга халуун усанд уусгаж хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Астени болон түгшүүрэлт-неврозын байдлын үед: насанд хүрэгсдэд 500 мг тунгаар хоногт 1-3 удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 2.5 г хүртэл нэмэгдүүлж болно. Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 4-6 долоо хоног хүртэл уртасгаж болно.
Меньерийн өвчин (дотор чихний гэмтэл) ба янз бүрийн шалтгаантай тэнцвэрийн анализаторын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой толгой эргэх шинж, тэнцвэрийн анализаторын халдварын гаралтай өөрчлөлт ба Меньерийн өвчний хурцдалын үед 500 мг тунгаар хоногт 4 удаа 5-7 өдөр, тэнцвэрийн өөрчлөлт багасгах үед 500 мг-р хоногт 2-3 удаа 5-7, дараа нь 500 мг-р хоногт 1 удаа дахин 5 өдөр тус тус хэрэглэнэ.
Өвчний хөнгөн хэлбэрийн үед хоногт 500мг-р 5-7 өдөр хэрэглэнэ.Тэнцвэрийн анализаторын судасны болон гэмтлийн шалтгаантай үүссэн толгой эргэх шинжийг багасгах зорилгоор 500 мг тунгаар хоногт 1-2 удаа 12 өдөр хэрэглэнэ.
Кинетозоос сэргийлэх: Кинетозын эхний шинж тэмдэг (жишээ нь дотор муухайрах) илрэх үед буюу хөдөлгөөний улмаас дотор зайлагдахаас цагийн өмнө 500мг тунгаар хэрэглэнэ. Шинж тэмдэг (бөөлжих) илэрхий илэрч байгаа үед бэлдмэлийг хэрэглэх нь үр дүн багатай.
Архины хамааралт байдлын бүрдэл эмчилгээнд туслах эм болгож: эхний өдрүүдэд 500 мг-р хоногт 2-3 удаа ба шөнө 500 мг-ыг хэрэглэнэ. Дараа нь тунг аажим багасгана.