Уутанд агуулагдаж буй нунтагийг тал аяга бүлээн усанд уусгаад хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Насанд хүрсэн хүмүүс
Мэдрэл сульдал болон айдас түгшүүрийн байдал
500мг тунгаар өдөрт 1-3 удаа. Шаардлагатай бол хоногийн тунг 2,5г хүртэл ихэсгэж болно. Эмчилгээний ээлж хугацаа 2-3 долоо хоног байдаг. Шаардлагатай бол эмчилгээний ээлж хугацааг 4-6 долоо хоног болгон уртасгаж болно.
Меньерын өвчний үед (дотор чихний өвчин), төрөл бүрийн гаралтай, тэнцвэрийн эрхтний үйл ажиллагааны алдагдалтай холбоотой толгой эргэлт
Халдварын гаралтай тэнцвэрийн эрхтний үйл ажиллагааны алдагдал болон Меньерын өвчний сэдрэлийн үед:
- 500мг тунгаар өдөрт 4 удаа, 5-7 хоногийн турш,
- Тэнцвэрийн эрхтний зовиур буурахад эмчилгээг 500мг-аар өдөрт 2-3 удаа, 5-7 хоногийн турш үргэлжлүүлнэ.
- Дараа нь дахиад 5 хоногийн турш өдөрт 1 удаа 500мг-аар хэрэглэнэ.
Өвчин хөнгөн явцтай байгаа тохиолдолд өдөрт 500мг-аар 5-7 хоногийн турш хэрэглэнэ.
Судасны болон гэмтлийн гаралтай тэнцвэрийн эрхтний үйл ажиллагааны алдагдлаас үүссэн толгой эргэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 500мг-аар өдөрт 1-2 удаа, 12 өдрийн турш хэрэглэнэ.
Кинетозоос урьдчилан сэргийлэх
Кинетозын анхны шинж тэмдэг илрэх (дотор муухайрах) илрэхэд эсвэл таамаглаж буй савлах хөдөлгөөн эхлэхээс нэг цагийн өмнө 500мг тунгаар хэрэглэнэ. Шинж тэмдэг (бөөлжих) илэрсэн тохиолдолд эмийн бэлдмэл үр нөлөө бага үзүүлдэг.
Архины хамаарлын хам шинжийг бууруулах үед нэмэлтээр хэрэглэх
Эхний өдрүүдэд 500мг-аар өдөрт 2-3 удаа болон унтахдаа 500мг, дараа нь тунг үечлэн бууруулна.