Гимекромон нь агчил тайлах бэлдмэл бөгөөд Оддийн хуниас ба цөсний замын гөлгөр булчинд үйлчилсэнээр цөсний ялгарал болон цөсний сувгуудаар цөс гадагшлах явцыг сайжруулдаг. Ингэсэнээр цөсний зогсонгишил ба түүнээс шалтгаалан илэрдэг шинж тэмдгүүдийг багасгахаас гадна холестиролын хуримтлалыг бууруулснаар цөсний чулуу үүсэхээс сэргийлнэ. Гимекромоныг хэрэглэх заалт: Цөсний замын агчил, дискинези, биж хам шинжийн үед шинж тэмдэгийн эмчилгээнд нэмэлтээр хэрэглэнэ. Хүндрээгүй цөс чулуужих өвчтөй хүмүүст цөсний замын үел ажиллагааны алдагдал илэрч байгаа үед хэрэглэнэ. Хүндрээгүй цас чулуужих өвчтэй хүмүүст цөсний замын үйл ажиллагааны алдагдал илэрч байгаа үед хэрэглэнэ. Цөсний хүүдий ба цөсний замын хагалгааны дараа мөн цөсний ялгаралт багассантай холбоотой хоолны дуршил алдагдах, дотор муухайрах, өтгөн хатах үед хэрэглэнэ.