акромегалийн үед Арьсан дор, эмчилгээний эхний тун 0.05-0.1мг, 8 эсвэл 12 цагийн зайтайгаар тарина. Цаашид эмчилгээний тунг тогтоохдоо цусны сийвэнгийн ӨД-ын хэмжээг сар бүр тодорхойлсны үндсэн дээр (ӨД-ын зорилтот концентраци <2.5нг/мл, ИТӨХЗ-1 хэвийн хэмжээнд) мөн эмнэл зүйн шинж тэмдэг, уг эмийн бэлдмэлийг даах чадвар зэргээс хамааруулан тогтооно. Ихэнх өвчтөнд хоногийн оптималь тун нь 0.2-0.3мг байдаг. Хоногийн дээд тун болох 1.5мг/хоног гэсэн тунг хэтрүүлж болохгүй.Ходоод, нарийн гэдэс – нойр булчирхайн дотоод шүүрлийн тогтолцооны хавдрын үед Арьсан дор, эмчилгээний эхний тун 0.05мг, хоногт 1-2 удаа.