Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл. Регулоныг хэрэглэх явцад дараах шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоон яаралтай эмчлэгч эмчид хандана уу?- Жирэмсэн- Сарын турш сарын тэмдэг ирээгүй, эсвэл Регулоны уух зарчмыг зөрчсөнөөс сарын тэмдэг ирээгүй тохиолдолд жирэмсэлтээс хамгаалах давхар аргыг хэрэглэнэ.- Анх удаа мигрень төст өвдөлт илрэх, өвөрмөц ердийн бус, хүчтэй толгой өвдөх, эсвэл мигрень өвчний сэдрэлт хараа, сонгсгол болон ярианд өөрчлөлт гарах тромбофлебит болон тромбоэмболи илрэх (судасны дотор хана гэмтсэнээс нөж үүсэх) хөлөнд эвгүй өвдөлт илрэн хавагнах, хэвлийгээр хүчтэй өвдөх, амьсгал авахад цээжээр хүчтэй өвдөх, ханиалга болон амьсгаадалт.- Шүлсэнд цус илрэх, биеийн аль нэг хэсэгт бадаарах, толгой эргэж ухаан алдах.- Цээжээр хүчтэй өвдөн зүүн гар лүү дамжих- Төлөвлөгөөт хагалгаанд орохоос 4 долоо хоногийн өмнө эсвэл удаан хугацаанд хэвтрийн дэгмэлд байх- Артерийн даралт огцом ихсэх- Хүчтэй депресст орох- Хэвлийгээр хүчтэй өвдөх болон элэг томрох- Арьс шарлах- Шалтгаан нь тодорхойгүй умайн цус алдалт