Түлэгдсэн өвчтөнд хамгийн түрүүнд зөв арчилгаа эмчилгээ чухал бөгөөд үүнд юуны түрүүнд шокийн эсрэг болон өвдөлт намдаах эмчилгээ шаардлагатай. Дараа нь түлэгдэлийн шархыг анхны цэцлэлт хийн цэвэрлээд, ариун нөхцөлд Мөнгөний Сульфадиазины кремийг түрхэнэ. Биеийн гадаргуугийн түлэгдсэн талбай нь Мөнгөний Сульфадиазины кремээр байнга бүрхэгдсэн байх ёстой. Кремийг өдөрт 1-2 удаа ойролцоогоор 1.6мм зузаантайгаар арьсанд түрхэнэ. Хэрвээ шаардлагатай бол, өвчтөний үйлдлийн улмаас арчигдсан хэсэгт кремийг дахин түрхдэг. Түрхэцийг хэрэглэх хугацаа богино байх тул заавал гадуур нь боолт хийх шаардлагагүй байдаг. Гэхдээ тухайн хүний онцлогоос шалтгаалан хэрвээшаардагдвал гадуур нь боолт хийлгэж болох ба Мөнгөний Сульфадиазины кремийг тухайн түлэгдэлт эдгэртэл түрхэх буюу эсвэл тухайн түлэгдсэн хэсэгт арьс нөхөхөд бэлэн болтол үргэлжлүүлэн хэрэглэнэ. Ноцтой гаж нөлөө илэрснээс бусад тохиолдолд энэхүү бэлдмэлийг хэрэглэхээ эмчилгээний явцад гэнэт зогсоож болохгүй ба хэрэв тэгвэл халдвартай хэвээр үлдэж болзошгүй