4-6 цагийн зайтай 1-2 дуслыг нүдний дотор ховил дусаана. Эхлээд 24-48цагийн турш дусаагаад 2цаг тутамд тунг 1-2дуслаар нэмж болно. Эмнэлзүйн шинж тэмдгийн сайжирлыг үнэлэн тунгийн давтамжийг аажим багасгах шаардлагатай. Эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож болохгүйг анхаарна. Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. Бэлдмэлийг хэрэглэсэний дараа хамар нулимсны сувгийг зөөлөн дарж нүдийг аниулахыг зөвлөнө. Энэхүү үйлдэл нь нүдэнд хэрэглэсэн эмийн системийн шимэгдэлтийг саатуулан системийн гаж урвалууд үүсэлтийг багасгах ач холбогдолтой. Хэрэв нүдэнд нэгээс олон хэсэг газар хэрэглэх бэлдмэл хэрэглэж байгаа бол бэлдмэлүүдийг өөр хооронд нь хамгийн багадаа 5 минутын зайтай хэрэглэх хэрэгтэй. Нүдний тосон түрхэцийг хамгийн сүүлд хэрэглэхийг зөвлөх нь зүйтэй.