Ууж хэрэглэнэ.
Доод мөчний венийн судасны өргөсөлт, вен-тунгалагийн архаг дутагдлын эхэн үед (хөл хүндрэх)хоногт 1 шахмалыг өглөө хоол идэхийн өмнө 2 сарын турш, вен-тунгалагийн архаг дутагдлын хүнд үед (хавагнах, өвдөх, татах ба бусад) 3-4 сарын турш, тэжээлийн өөрчлөлт болон шархны үед 6 сар түүнээс дээш хугацаагаар тус тус эмчилгээг үргэлжлүүлнэ. Ээлж эмчилгээг 2-3 сарын дараа давтана.
Шамбарамын сэдрэлийн үед хоногт 2-3 шахмалыг хооллох үедээ 7 хоногийн турш хэрэглэх ба цаашид шаардлагатай бол өдөрт 1 шахмалаар 1-2 сарын турш ууна.
Жирэмсний II, III дахь гурван сарын үед вен-тунгалагийн архаг дутагдлын эмчилгээнд өдөрт 1 шахмалыг уух ба төрөх хугацаанаас 2-3 долоо хоногийн өмнө хэрэглэхээ зогсооно.