- Бараа
- Амиокордин 150мг 3мл №5 тарилгын уусмал KRKA
Амиокордин 150мг 3мл №5 тарилгын уусмал KRKA
2 https://erp.meic.mn/shop/100103-150-3-no5-krka-krka-d-d-novo-mesto-svn-45991 https://erp.meic.mn/web/image/product.template/45991/image_1920?unique=2b5d470SKU:
N/A
Brand:
KRKA
- 30-day money-back
- 7-day returns
- Shipping: 2-3 Days
Амиокордины тарилгын уусмалыг эмчилгээний үр нөлөөг хурдан гаргах шаардлагатай үед эсвэл зүрхний хэм хүнд хэлбэрээр алдагдан дотуур ууж хэрэглэх эмчилгээ хийх боломжгүй үед тухайлбал:
- Аминд аюултай ховдлын хэм алдалт (ховдлын тахикарди, фибрилляц)
- Тосгуурын хэм алдалт (Вольф-Паркинсон-Уайтын хам шинж зэрэгт)
- Тосгуурын пароксизмаль жирвэгнээ (мерцани), чичигнээ (трепетани)
- Тосгуур, ховдлын экстрасистол: титэм судас эсвэл зүрхний дутагдлын суурин дээр үүссэн хэм алдалт, парасистол, ховдлын хэм алдалт, Шигассын миокардиттай өвчтөнд, стенокардид хэрэглэнэ.
Амиодароны гидрохлорид 150мг
Словени
Стандарт тунг 5мг/кг биеийн жинд тооцон тогтоож (зүрхний дутагдалтай өвчтөнд 2.5мг/кг), 3минутаас багагүй хугацаанд тарих хэрэгтэй. Судсанд давтан тарилга хийхдээ эхний тарилгыг хийснээс хойш 15минутын дараа тарих ба үүнээс бага хугацааны дотор давтан таривал үл эргэх коллапс үүсэж болзошгүй тул тарихыг цээрлэнэ. Эмчилгээний үр нөлөө эхний минутын дотор илрэх бөгөөд цаашид аажим буурна. Эдгээртэй холбоотойгоор бэлдмэлийн үр нөлөөг тогтвортой барихын тулд судсаар дуслаар тарих шаардлагатай.Судсанд дуслаар тарихЭхлэх эмчилгээ (ачааллын тун): ердийн тун 5мг/кг-аар тооцох ба 5%-250мл декстрозын (глюкоз) уусмалд найруулан 20минутаас 2цагийн хугацаанд тарина. Эмчилгээний үр нөлөөтэй уялдуулан дуслын хурдыг тохируулах хэрэгтэй. Энэ тунг 24цагийн хугацаанд 2-3удаа давтан тарьж болно. Хоногийн дээд тун 1200мг-аас хэтэрч болохгүй.Барих тун: хоногт 10-20мг/кг (ердийн тун 600-800мг, гэхдээ хоногт 1200мг-аас хэтрүүлж болохгүй). 5% - 250мл декстрозын уусмалд шингэлнэ (глюкоз). Эмчилгээг 4-5 хоног үргэлжлүүлнэ. Хэрэв эмчилгээг удаан үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй бол эхний өдөрт Амиокординыг судсанд дуслаар хэрэглээд дараа нь шахмал хэлбэрээр ууж хэрэглэнэ.Өндөр настан ба хүүхэдӨндөр настаны эмчилгээнд Амиокординыг ачааллын тун, барих тунг хамгийн багаар хэрэглэхийг зөвлөнө.Амиокординыг хүүхдэд хэрэглэх үр нөлөө, аюулгүй байдал тодорхойгүй.Амиокординыг тарилгын уусмалаар шингэлэхдээ зөвхөн 5% декстрозын (глюкоз) уусмалаар найруулна, бусад уусмалтай хольж болохгүй.
Alternative Products
Амиокордин 200мг №30 шахмал KRKA
(0.0% Off)
Бамбайн ханд 30мл Тавин ус
(0.0% Off)
Долоогоны ханд 30мл Тавин ус
(0.0% Off)
Кардионат 100 мг/мл 5мл №10 тарилгын уусмал Stada
(0.0% Off)
Кардионат 250мг №40 капсул Nizhpharm
(0.0% Off)
Конкор 10мг №50 бүрхүүлтэй шахмал Acino
(0.0% Off)
Конкор 2.5мг №30 бүрхүүлтэй шахмалAcino
(0.0% Off)
Конкор 5мг №50 бүрхүүлтэй шахмал Acino
(0.0% Off)
Панангин 10мл №5 тарилгын уусмал Gedeon Richter
(0.0% Off)
Панангин 25мг №50 шахмал Gedeon Richter
(0.0% Off)
Панангин Форте 280/316 мг №60 Gedeon Richter
(0.0% Off)
Рибоксин 20мг/мл 5мл №10 тарилгын уусмал дальхимфарм
(0.0% Off)
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.