Хоолны дараа зажлахгүй бүтнээр ууна (ходоодны салст цочроох эрсдэлтэй).Хоногийн эхлэх тун 50-75 мг ( 25 мг-р 2-3 удаа), цааш гаж нөлөө үүсэх хүртэл тунг 25-50 мг хүртэл нэмэгдүүлнэ. Эмчилгээний оновчтой хоногийн тун 150-200 мг (тунгийн дээд хэмжээг унтахын өмнө ууна). Сэтгэл гутралтай, эмчилгээнд тэсвэртэй өвчтөнд тунг 300 мг буюу өдрийн хамгийн дээд тунг санал болгоно (эмнэлгийн нөхцөлд өвчтөнд хэрэглэх дээд тун – 150 мг/өдөр). Энэ тохиолдолд эмчилгээг булчинд, судсанд тарих ба тунгийн бүрдлийг хурдасгахдаа эмнэлгийн нөхцөлд хяналтанд хийнэ. Байнгын сэтгэл уналтын эсрэг бэлдмэл хэрэглэсний дараа 2-4 долоо хоногт тунг аажим бууруулна. Бага тунгаар хэрэглэхэд сэтгэл гутралын шинж дахин үүсвэл тунг нэмэгдүүлнэ. Хэрэв өвчтөний биеийн байдал 3-4 долоо хоногт сайжрахгүй бол эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагагүй.Сэтгэл гутралын хөнгөн хэлбэртэй өндөр настанд эмнэлгийн практикт 25-50-100 мг тунгаар хэрэглэх ба тунг хувааж өдөрт 1 удаа унтахын өмнө ууна.
Үйлдвэрлэсэн улс: ОХУ