Сэтгэл түгшлийн хямрал. Амьдралын үйл ажиллагааг хязгаарласан болон хүнд явцтай стресс зэрэг ноцтой эмгэгийн үед бензодиазепиныг хэрэглэнэ. Хөнгөн болон хүнд хэлбэрийн хөөрөл, сэтгэл түгшил, сэтгэцийн дарамтынүед Апауриныг судсанд тарьж хэрэглэнэ. Мэс заслын өмнө өвчтөний айдас, түгшүүрийг намдаах, оношлогоо, мэс засал, дурангийн ажилбарын (зүрхэнд кататер тавих) өмнө тайвшруулах, болон наркозын өмнө тайвшруулах зорилгоор хэрэглэнэ. Архины үгүйлэх хам шинж Сэтгэл түгших, сандрах, салгалах, хий юм үзэгдэх (архины цочимог солиорол) зэрэг архины үгүйлэх хам шинжийг багасгах зорилгоор хэрэглэнэ. Таталтын эсрэг эмчилгээ Эпилептик статус, хүнд хэлбэрийн таталт, татран, преэклампси, эклампсийн идэвхитэй эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд урагт нөлөөлөх эрсдэл ба эхийн эмчилгээний ач тусыг харьцуулан үнэлэх зайлшгүй шаардлагатай. Булчингийн агчил Хэсэг газрын гэмтлээс үүсэлтэй (гэмтэл, үрэвсэл) булчингийн агчил сулруулах эмчилгээнд хавсран хэрэглэнэ. Нугасны болон супраспиналь интернейроны гэмтлээс үүссэн төвийн гаралтай саа, хос саа, гиперкинез, хөшингө хүний хам шинжийн үед хэрэглэнэ. Хөшингө хүний хам шинж.