Зүрх - цусны эргэлтийн үйл ажиллагааны эмгэг (зүрхний гиперкинетик хамшинж, зохицуулгын гипертоник эмгэг), Зүрх судасны эмгэг (зүрхний архаг явцтай тогтвортой бах ба зүрхний цохилт эсвэл цусны даралт ихэссэн зүрхний тогтворгүй бах), Зүрхний цохилт олширсон зүрхний хэмнэл алдагдал, Ховдлын дээрх хэм алдагдал, тиреотоксикозоос шалтгаалсан синусын тахикарди, пароксизмаль ховдлын дээрх тахикарди, тосгуурын фибрилляц ба трепетани (зүрхний гликозидын өндөр тунт эмчилгээнд үр дүнтэй хянагдахгүй байгаа үед)-н тохиолдолд нэмэлт эмчилгээнд. Ховдлын хэм алдагдал. Үүнд симпатик мэдрэлийн системийн идэвх ихэссэнээс үүссэн (бие махбодийн ачаалал, мэдээгүйжүүлэлтийн оршил үе, галотаны мэдээгүйжүүлэлт, симпатик мэдрэлийг идэвхжүүлэгч бэлдмэл хэрэглэх) ховдлын экстрасистол, ховдлын тахикарди ба ховдлын фибрилляци (зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор, ялангуяа симпатик мэдрэлийн идэвхжил ихэссэнээс үүссэн ховдлын хэм алдагдлын үед)Цусны даралт ихсэлт (артерийн гипертони)