ALT /аланин трансфераза/ ихэссэн архаг гепатитын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн эмийн хамааралт трансаминазагийн түвшин ихэссэн гепатитын үед хэрэглэнэ. Архаг элэгний өвчин хурц эсвэл архаг гепатитын шалтгаант цусны сийвэн дэх аминотрансферазагийн түвшин бууруулах зорилгоор хэрэглэнэ. Бидика шахмалыг элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг бэхжүүлэх , дархлалыг дэмжихэд , Элэгний гепатитаас шаталсан элэг өвдөх, хоолны дуршил буурах , бөөлжис зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ. Бидика шахмалын найрлага дах бифенилдиметилдикарбоксилат нь Fructus Schizandrae –аас гарган авсан Schizandrin C –ийн нийлэг аналог юм . Энэ нь химийн болон вирусын шалтгаант элэгний эсийн гэмтэлийн эмчилгээнд хэрэглэгдэнэ.