Шахмалыг сарын тэмдгийн мөчлөгийн аль ч өдөр ууж эхэлж болно. нэг ширхэг шахмалыг өдөр бүр, тасралтгүй, аль болох хоногийн тогтмол цагт, шаардлагатай бол шингэнээр даруулж ууна. Үтрээний цус алдалтаас хамааралгүйгээр шахмалыг өдөр бүр тасралтгүй уух шаардлагатай. Нэг савлагаат бэлдмэлийг ууж дуусгасаны дараа дараагийн савалгаат бэлдмэлийг шууд үргэлжлүүлэн хэрэглэнэ. Визанна бэлдмэлийг эндометриозын эмчилгээнд 15 сараас урт хугацаагаар хэрэглэсэн туршлага байхгүй байна. Визанна бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө бүх төрлийн дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн хэрэглээг зогсоох хэрэгтэй. Жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай байгаа тохиолдолд дааврын бус арга хэрэглэхийг зөвлөнө (жишээ нь бэлгэвч зэрэг хаалтын арга).
Үйлдвэрлэсэн улс: Герман