Сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах: Дюфастоны нэг шахмалыг хоногт нэг удаа мөчлөгийн 11-ээс 25 дахь өдөр хэрэглэх замаар мөчлөгийн үргэлжлэх хугацаа 28 хоног болж болно.
Эндометриоз: Мөчлөгийн турш мөчлөгийн 5-аас 25 дахь хоногт Дюфастоныг 1-3 шахмалаар хэрэглэнэ. 10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ.
Сарын тэмдгийн өмнөх хам шинж: Сарын тэмдгийн мөчлөгийн хоёрдугаар хагаст өдөрт 2 удаа, 10мг-аар дараачийн мөчлөгийн эхний өдөр хүртэл хэрэглэнэ.
Дисменорея: Дюфастоныг мөчлөгийн 5 дахь өдрөөс 25 дахь өдөр хүртэл 1-2 шахмалаар хэрэглэнэ.10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ.
Лютеины дутагдлаас үүссэн үргүйдэл: Сарын тэмдгийн мөчлөгийн 14-өөс 25 дахь хоногт Дюфастоныг 1 шахмалаар хэрэглэнэ. Энэ эмчилгээг багадаа дараалласан 6 мөчлөгийн турш үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.