Кетонал гель гадуур хэрэглэхэд зориулагдсан.
15-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд
Гелийг хоногт 1-2 удаа болгоомжтой түрхэнэ. Тун өвчтэй хэсгийн талбайгаас хамаарна. Бэлдмэлийн туб-с шахагдсан 5 см нь 100 мг кетопрофен, 10 см бэлдмэл — 200 мг кетопрофентай тэнцэнэ.
Нүд болон салстанд орохоос сэргийлнэ.
Гель түрхсэн өвчтэй хэсэгт боолт болон шархны лент хэрэглэхгүй.
Гель түрхсэний дараа гараа шууд угаах (гель түрхэх хэсэг нь гар байхаас бусад тохиолдолд) хэрэгтэй.
Кетонал гелийг Кетоналын эмийн бусад хэлбэртэй (бүрээс, шахмал, лаа) хамт хэрэглэж болно. Эмийн хэлбэрээс хамаарахгүйгээр кетопрофены хоногийн хамгийн дээд тун 200 мг-с хэтрэхгүй.
Өндөр настай өвчтөнүүд: тунгийн тусгай зөвлөмж байхгүй. Өндөр настанд (гаж нөлөө үүсэхэд хамгийн их өртөмтгий) бэлдмэлийн эмнэлзүйн хамгийн бага үр дүнтэй ба аюулгүй тунг хэрэглэнэ.
Хүүхэд: Кетонал гелийг 15 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.
Гелийг түрхэхээ мартсан тохиолдолд дараагийн тунг хугацаанд нь түрхэнэ. Тунг давхардуулан хэрэглэж болохгүй.