Түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хөнгөн ба хүнд хэлбэрийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд: Стептококк пиогенес-ээр үүсгэгдсэн фарингит, тонзиллит Дайвар хөндийн цочмог үрэвсэл, архаг бронхитийн хурдцал, Уушигны хатгалгаа, Арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдварууд, Микобактерийн тархмал халдварууд, Н.pylori-ийн шалтгаант ходоод гэдэсний шархлааны эмчилгээнд бусад бэлдмэлүүдийн хамтаар хэрэглэнэ. Хүүхдэд: Стрептококк пиогенес-ээр үүсгэгдсэн фарингит, тонзиллит, Дайвар хөндийн цочмог үрэвсэл, архаг бронхитийн хурцдал, Уушигны хатгалгаа, Арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдварууд, Микобактерийн тархмал халдваруудын үед тус тус хэрэглэнэ.