Гадуур түрхэж хэрэглэнэ. . Нэг удаад хэрэглэхдээ: арьсны 20-25 см² талбай бүхий сорив дээр дунджаар 0.5 см урттай гелийн бэлдмэлийг түрхэнэ. Насанд хүрэгчдэд дээрх аргаар өдөрт 2-3 удаа, 1-с дээш насны хүүхдэд бэлдмэлийг хоногт 1-2 удаа түрхэж хэрэглэнэ. Гелийг соривжсон хэсэг дээр нимгэн түрхээд гараараа зөөлөн илж өгнө.Шинэ соривыг (түүний дотор үе хөдөлгөөнгүй барьцалдсан сорив(контрактур), гэмтлийн дараах үений ба шөрмөсний контрактур, жирэмсэлсний дараах сорив) эмчлэх зорилгоор дунджаар 4 долоо хоногийн турш хэрэглэнэ.Үүсээд удаж хатуурсан соривыг арилгахад (түүний дотор үений хөдөлгөөн хязгаарлагдсан (анкилоз), гэмтлийн дараах шөрмөсний соривжилт, жирэмсний дараах сорви) гелийг шөнийн цагаар сорив дээр түрхэж, боолт хийх аргаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээг дунджаар 3-6 сар үргэлжлүүлнэ. Дюпюитрены контрактурыг эмчлэх үед эмчилгээг дунджаар 12 сарын турш хийх хэрэгтэй. Шархны эдгэрэлтийн үед үзэмжгүй сорив үүсэхээс сэргийлж арьсны өнгөн давхарга нөхөн төлжсөний дараахнаас эхлэн (дөнгөж грануляци үүсэж байхад хэрэглэхгүй) бэлдмэлийг хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: ХБНГУ