Ходоод ба дээрх гэдэсний шархлаа; улаан хоолойн сөргөөт үрэвсэл (рефлюкс-эзофагит); Ходоодноос Helicobacter pylori (H. pylori) -н халдварыг арилгах болон H. pylori-н халдвар бүхий ходоодны шархлааг эмчлэх зорилгоор тохирох антибиотиктой хавсран хэрэглэх; Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг бэлдмэл (NSAID)- хэрэглэснээс үүссэн ходоод, дээрх гэдэсний улайлт ба шархлаатай хүмүүст; NSAID бүлгийн эмийг үргэлжлүүлэн хэрэглэх шаардлага байгаа бол, ходоод дээрх гэдсэнд шархлаа үүсэхээс сэргийлэх зорилгоор; Ходоод, улаан хоолойн сөргөөт өвчин, сөргөөнөөс шалтгаалсан эмгэг шинжүүд; Золлингер -Эллисоны хам шинжийн үед тус тус хэрэглэнэ.