Бэлдмэлийг эмч, эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна. Летрозол Денк 2,5 бэлдмэлийн ердийн тун 1 шахмалаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт хэрэглэх нь шахмалыг хэзээ хэрэглэхээ санахад тусална. Шахмалыг хоолтой хамт эсвэл хоолноос хамааралгүй хэрэглэж болох ба аяга ус болон өөр төрлийн шингэнээр даруулан бүтнээр нь залгина. Хүүхэд ба өсвөр насныхны (18-с доош насны) хэрэглээХүүхэд ба өсвөр насныханд бэлдмэлийг хэрэглэхгүй. Настангуудын хэрэглээ (65 ба түүнээс дээш нас)65 ба түүнээс дээш настай өндөр настангуудад бэлдмэлийг насанд хүрэгчдийнхтэй ижил тунгаар хэрэглэнэ.