Нэвчүүлэх мэдээгүйжүүлэлтэнд: арьсан дотор, арьсан дор, булчинд тарьж хэрэглэнэ. Лидокаины 5 мг/мл уусмалыг хэрэглэнэ. (дээд тун 400 мг)Захын мэдрэл болон мэдрэлийн сүлжээнд хориг үүсгэхэд: мэдрэлийн эргэн тойронд 10 мг/мл-ын 10-20 мл уүсмал буюу эсвэл 20 мг/мл-ын 5-10 мл уусмалыг (400 мг-аас ихгүй) хэрэглэнэ.Дамжуулах мэдээгүйжүүлэлтэнд: мэдрэлийн орчинд лидокаины 10 мг/мл болон 20 мг/мл уусмалыг (400мг-аас ихгүй) хэрэглэнэ.Эпидураль мэдээгүйжүүлэлтэнд: эпидуральд 10 мг/мл, 20 мг/мл уусмалыг (300 мг-аас ихгүй) хэрэглэнэ.Нугасны мэдээгүйжүүлэлтэнд: субарахноидально 20 мг/мл-ын 3-4 мл уусмал хэрэглэнэ. (60-80мг).Парабульбар мэдээгүйжүүлэлтэнд: Парабульбарно 20 мг/мл-ын 1,0-2,0 мл уусмал хэрэглэнэ.Ретробульбар мэдээгүйжүүлэлтэнд: Ретробульбарно 20 мг/мл-ын 3,0-4,0 мл уусмал хэрэглэнэ.Хэсэг газрын нэвчүүлэх мэдээгүйжүүлэлтэнд (субконъктивально): нүдний салстын дор лидокаины гидрохлоридийн уусмалыг 20 мг/мл-ын 0.5-1.0 мл уусмал тарьж хэрэглэнэ.Нүдний терминаль мэдээгүйжүүлэлтэнд: 20 мг/мл уусмалыг мэс засал буюу шинжилгээний өмнө 2 дуслаар 30-60 секундын зайтай 2-3 удаа нүдэнд дусааж хэрэглэнэ.Лидокаины үйлдлийн үргэлжлэх хугацааг уртасгахын тулд 0.1%-ийн эпинефрин (адреналин)-ий уусмалыг нэмнэ. (5-10 мл лидокаины уусмалд 1 дуслыг,нийт 5 дуслаас ихгүй)
Үйлдвэрлэсэн улс: ОХУ