Ниотит-DF®-ийг хэрэглэхийн өмнө шилэн дусаагуур ба резинэн соруулыг холбодог эргэдэг хуванцар тагаар флаконы тагийг солино. Мөн чихний гадна сувгийг цэвэрлэнэ. Өвчтөний толгойг эсрэг тал руу хазайлгаж чихний сувгийн арын дээд хананд бэлдмэлийг дусаана. Дусаасны дараа чихний цэцгийг хөвөнгөөр дарж иллэг хийнэ. Бэлдмэлийг чихэнд 10-15 минут байлгасны дараа толгойг эсрэг тал руу хазайлган эмийн үлдэгдлийг гаргана. Чихний гадна сувгийг хатааж ариун хөвөнгөөр бөглөнө.
Дусал нь бүлээн, биеийн хэмтэй ижил дулаантай байх ёстой (чихний хэнгэргэний хальсыг цочроохгүйн тулд). Үүний тулд дусаалгыг дусаахын өмнө флаконыг хэдэн минутын турш бүлээн усанд (35-36оС) байлгана эсвэл гарын алгандаа бүлээцүүлнэ. Гадна чихний суваг руу өдөрт 2-3 удаа дусаана. 3-аас дээш насны хүүхдэд 2-3 дусал, насанд хүрэгсэд болон 14-өөс дээш насны хүүхдэд 3-4 дусал. Эмчилгээний үргэлжлэх хугацаа: хүүхэд – 2-5 хоног; насанд хүрэгсэд – 5-7 хоног.