НовоРапидыг® хэвлийн урд хана, гуя, мөрний делтоид хэсэг болон өгзөгний арьсан дор тарьж хэрэглэнэ. Тарилга хийх хэсгүүдийг үргэлж ээлжлэн сэлгэж байх нь тухайн хэсэг газарт өөхний эдийн тэжээлийн эмгэгшил (өөхөн дистрофи) болон арьсны амилоидоз үүсэх эрсдлийг бууруулж өгдөг (Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс болон Гаж нөлөө хэсгийг харна уу). Бүх инсулины бэлдмэлийн адил хэвлийн урд талын хананы арьсан дор тарихад бусад хэсэгт тарьснаас илүү хурдан шимэгддэг. НовоРапидын® үргэлжлэх хугацаа тун, тарьсан хэсэг, цусны урсгалын хурд, биеийн хэм, бие махбодийн дасгал хөдөлгөөний эрчим зэргээс хамаарна. Гэсэн ч тарьсан хэсгийн байрлалаас хамаарахгүйгээр хүний инсулины уусмалтай харьцуулахад үйлдлийн эхлэх хугацаа илүү түргэн. НовоРапид® ФлексПен® нь урьдчилан цэнэглэгдсэн үзгэн тариур бөгөөд НовоФайн® эсвэл НовоТвист® зэрэг 8 мм-с дээшгүй урттай нэг удаагийн зүүтэй угсарч хэрэглэхэд зориулагдсан байдаг. НовоРапид® ФлексПен® нь өнгөт кодтой ба хайрцагт дэлгэрэнгүй хэрэглэх зааврыг хийж хавсаргасан байна.