Бэлдмэлийг шулуун гэдсэнд хийж хэрэглэнэ. Гараа угааж лааг хуванцар бүрхүүлээс нь гаргаж чөлөөлнө. Заагуур хуруугаараа лааг хүүхдийн хошногонд болгоомжтой хийнэ (цэвэрлэх клизм тавьсны дараа буюу эсвэл хүндээр бие зассаны дараа хэрэглэвэл тохиромжтой). Хүүхэд 1 хөлөө хэвлий рүүгээ татсан хажуугаараа харсан байрлалд байгаа үед хийвэл хялбар байдаг.
Хүүхдийн Панадол лааны 1 удаагийн дундаж тун нь хүүхдийн биеийн жингээс хамаарах ба 10-15 мг/кг тунгаар 6 цагийн зайтай хоногт 3-4 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 60 мг/кг-с хэтэрч болохгүй.
7-10 кг жинтэй хүүхдэд (6-18 сартай) шаардлагатай үед 6 цагийн зайтай 1 лааг (125 мг) хийж хэрэглэнэ. Хоногт 4-с олон лаа хэрэглэхгүй.
Бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүй 3-аас олон хоног хэрэглэхгүй.
Зөвлөсөн тунг хэтрүүлж хэрэглэж болохгүй.
Эмчилгээний үр нөлөө илрэхгүй байгаа үед эмчилгээг зогсоож эмчид хандах шаардлагатай. Эмчилгээний үр нөлөө илрэхэд шаардагдах хамгийн бага тунгаар хэрэглэх хэрэгтэй.
Уг эмийн хэлбэрийн хортой нөлөөтэй холбоотойгоор парацетамолыг шулуун гэдсэнд аль болох богино хугацаагаар хэрэглэнэ.