Пирацетамыг мэдрэл, сэтгэц болон наркологийн практик хэрэглэнэ. Мэдрэлийн практикт Пирацетамыг голчлон тархины судасны эмгэгүүд (атерсклероз, артерийн даралт ихсэх өвчин, судасны шалтгаанд паркинсонизм), ой санамж, анхаарал төвлөрөлт, хэл ярианы өөрчлөлт, толгой өвдөлт ба толгой эргэлт бүхий тархины цусан хангамжийн архаг дутмагшлууд, гэмтэл хордлогын дараах тархины цусны эргэлт өөрчлөгдөж ком буюу субкомын байдалд орсон үе, мөн дээрх шалтгаануудын дараах сэргээх эмчилгээний үед өвчтөний хөдөлгөөний болон сэтгэцийн идэвхийг сэргээх зорилгоор хэрэглэнэ. Мөн түүнчлэн Пирацетамыг ой ухааны үйл ажиллагаа суларсан болон сэтгэл хөдлөлийг хэв хэмжээний өөрчлөлт бүхий мэдрэлийн өвчний үед хэрэглэнэ