Хөрзөнт хэлбэрийн псориаз:
o Скафо нь бусад системийн эмчилгээ болох циклоспорин, метотрексат болон PUVA-д хариу үзүүлэхгүй эсвэл хориглох заалттай эсвэл эдгээр эмчилгээнд тэсвэргүй, 6 ба түүнээс дээш насны өвчтөнд дунд болон хүнд хэлбэрийн хөрзөнт хэлбэрийн псориазын эмчилгээнд, хэрэглэх заалттай.
§ Псориазын артрит (псориазын үе мөчний хэлбэр):
o Скафо нь насанд хүрэгчдэд идэвхтэй псориазын артритын эмчилгээнд хэрэглэх заалттай. Скафо-г дангаар эсвэл метотрексаттай цуг хэрэглэх боломжтой.
§ Радиограф шинжилгээнд өөрчлөлттэй эсвэл өөрчлөлтгүй аксиал спондилоартрит (нуруу цээж аарцаг гэх аксиал араг ясны спондилоартрит)
§ Барьцалдаат спондилит/радиограф шинжилгээнд өөрчлөлттэй аксиал спондилоартрит
o Скафо нь насанд хүрэгчдэд идэвхтэй барьцалдаат спондилитын эмчилгээнд хэрэглэх заалттай
§ Радиограф шинжилгээнд өөрчлөлтгүй аксиал спондилоартрит/радиограф шинжилгээнд өөрчлөлттэй аксиал спондилоартрит
o Скафо нь насанд хүрэгчдэд радиограф шинжилгээнд өөрчлөлтгүй аксиал, үрэвслийн шинж тэмдэг бодитой илэрч буй, идэвхтэй спондилоартритын эмчилгээнд хэрэглэх заалттай