Клопидогрел нь пролекарство бөгөөд түүний задралын бүтээгдэхүүн нь тромбоцитын агрегацийг дарангуйлдаг үйлдэлтэй. Клопидогрел нь СҮР450 ферментийн нөлөөгөөр хувиралд орж идэвхитэй нэгдэл үүсгэн тромбоцитын агрегацийг дарангуйлдаг. Клопидогрелийн идэвхитэй метаболит нь сонгомлоор аденозиндифосфат (АДФ)-тай холбогдохыг дарангуйлж тромбоцитийн гадаргад байрлах Р2Ү12 рецептортой холбогдохыг сонгомлоор хориглож улмаар GPIIb/IIIa нэгдлийн идэвхийг бууруулж тромбоцитийн агрегацийг дарангуйлдаг. Клопидогрел нь тромбоцитийн гадаргад байрлах АДФ-рецепторийн бүтцийг эргэшгүйгээр холбогдон (7-10 хоног), АДФ-ын идэвхийн нөлөөг амьдралын турш тромбоцит мэдрэхгүй болж, тромбоцит шинээр нөхөн төлжих үед тромбоцитийн хэвийн үйл ажиллагаа сэргэдэг. Атеротромболик хүндрэлээс сэргийлэх зорилгоор:Клопидогрелийг:Инфаркт миокардаар өвчилсөн өвчтөн (хэд хоногоос 35 хоног хүртэлх), ишемийн инсульт (долоо хоногоос 6 сар хүртэлх) эсвэл захын артерийн судасны эмгэгийг оношилсон тохиолдолдХурц титэм судасны хам шинжтэй өвчтөнд:ST сегментийн өндөрсөлтгүй хурц титэм судасны хам шинжтэй өвчтөнд (тогтворгүй зүрхний бах эсвэл Q шүдгүй инфаркт миокард), арьсны хатгалтын тусламжтайгаар коронар ангиопластикаар стент суулгах ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэх.ST сегментийн өндөрсөлттэй хурц инфаркт миокардтай өвчтөнд тромболитик бүлгийн бэлдмэл хэрэглэх заалттай, ацетилсалицилийн хүчил хэрэглэдэг өвчтөнд