Насанд хүрэгчдэд, эсийн дархлаа дарангуйлагдсаны улмаас үүссэн дор дурьдагдсан өвчнүүдийн иж бүрдэл эмчилгээнд хавсран:
- вирус ба бактериар үүсгэгдсэн цочмог ба архаг идээт-үрэвсэлт өвчнүүд;
- хорт хавдар өвчний эсрэг химийн эсвэл туяа эмчилгээний дараа эсийн дархлаа дарангуйлагдсан үед;
- хорт хавдар өвчний эсрэг химийн эсвэл туяа эмчилгээний үед эсийн дархлаа дарангуйлагдахаас сэргийлж.
Хүүхдэд, эсийн дархлаа дарангуйлагдсаны улмаас үүссэн дор дурьдагдсан өвчнүүдийн иж бүрдэл эмчилгээнд хавсран:
- вирус ба бактериар үүсгэгдсэн цочмог ба архаг идээт-үрэвсэлт өвчнүүдэд хэрэглэнэ;
Тималин эмчилгээний талаар давхар хяналттай эмнэл зүйн туршилт-судалгаа хийгдээгүй хэдий ч эмнэлгийн практикт олон жил хэрэглэсэн туршлагад үндэслэн дээрх өвчтөнд эмчилгээг явуулдаг.