Өвчтөний нас, өвчний явцаас хамаарч бэлдмэлийн тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтоож ууж хэрэглэнэ.Хөнгөн ба дунд зэргийн явцтай халдварт үрэвсэлт өвчний үед Бэлдмэлийг дараах схемээр хэрэглэнэ.Насанд хүрэгсэд ба 10-аас дээш насны хүүхдэд 500-750мг-р хоногт 2 удаа буюу 375-500мг-р хоногт 3 удаа ууж хэрэглэнэ.3-10 насны хүүхдэд 375мг-р хоногт 2 удаа буюу 250мг-р хоногт 3 удаа; 1-3 настай хүүхдэд 250мг-р хоногт 2 удаа буюу 125мг-р хоногт 3 удаа тус тус хэрэглэнэ.Хүүхдэд (1 хүртэл насны хүүхэд орно) хоногт 30-60мг/кг тунгаар 2-3 хувааж хэрэглэнэ.Хүнд явцтай халдвар буюу хүрэхэд түвэгтэй голомтот халдварын (жишээ нь дунд чихний үрэвсэл) үед бэлдмэлийг 3 удаа хэрэглэх нь үр дүнтэй байдаг.Архаг явцтай эмгэг, дахилтат халдвар, хүнд явцтай халдварын үед тунг ихэсгэн дараах байдлаар хэрэглэж болно.Насанд хүрэгсдэд 750мг-1г-р хоногт 3 удаа; хүүхдэд хоногт 60мг/кг-р 3 хувааж хэрэглэнэ.Цочмог явцтай хүндрэлгүй заг хүйтний эмчилгээнд бэлдмэлийг 3г-р хоногт 1 удаа 1г пробенецидтэй хамт хэрэглэнэ.Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд креатинины клиренс 10мл/мин-с бага үед бэлдмэлийн тунг 15-50% бууруулна.Бэлдмэлийг хооллох үед болон хоолны өмнө ба дараа хэрэглэнэ.Шахмалыг бүтнээр нь, хувааж буюу зажилж аяга усаар даруулж уух ба түүнчлэн усанд шингэрүүлж жимсний амттай сироп (20мл) буюу хөвмөл (100мл) үүсгэн хэрэглэж болно.Хөнгөн ба дунд зэргийн явцтай халдварын үед эмчилгээг 5-7 хоног, харин Streptococcus pyogenes-р үүсгэгдсэн халдварын үед 10-с доошгүй хоног үргэлжлүүлнэ.Архаг өвчин, хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэх бэлдмэлийн тунг өвчний эмнэлзүйн явцаас хамаарч тогтооно.Өвчний шинж тэмдэг арилснаас хойш бэлдмэлийг 48 цаг үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Нидерланд