Фостерын найрлагад, хоёр өөр үйлдлийн механизмтай боловч, гуурсан хоолойн багтрааны сэдрэлийн давтамжийг бууруулахад харилцан бие биенээ дэмжиж үйлчилдэг, беклометазоны дипропионат ба формотерол эмүүд багтдаг. Фостер бэлдмэлийг бронхийн багтраатай хүмүүст, зайлшгүй 2 эмийн хослолоор (глюкокортикостероид ба уртасгасан үйлдэлтэй бета2-адреномиметик) ингаляциар эмчлэх шаардлага гарсан тохиолдолд хэрэглэнэ.
Үүнд:- глюкокортикостероид ба түргэн үйлдэлтэй β2-адреномиметик эмүүдийг хэрэглээд байхад, эмчилгээний хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа эсвэл- глюкокортикостероид ба уртасгасан үйлдэлтэй бета2-адреномиметикийн хослолыг ингаляциар хэрэглэх үед бронхийн агчил түргэн тавигдаж, эмчилгээний үр нөлөө сайн байгаа бол энэ бэлдмэлийг хэрэглэнэ.
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ)Уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй (УАБӨ) (эхний 1 секунд дэх огцом гаргалтын амьсгалын эзэлхүүн FEV1 < 50%) хүмүүст, цагаан мөгөөрсөн хоолойг тэлэх уртасгасан үйлдэлтэй эм үргэлж хэрэглэдэг хэдий ч бронхийн агчил байнга тохиолддог гэсэн өгүүлэмжтэй бол шинж тэмдгийн эмчилгээ байдлаар хэрэглэнэ.