Хэрвээ өөрөөр заагаагүй бол доор заасны дагуу циннабсиныг хэрэглэнэ:
2-5 настай хүүхэд: хүнд үед өдөрт 3 удаа 1 шахмалаар биеийн байдал сайжрах хүртэл өгнө. Дараагийн эмчилгээгээр үргэлжлүүлэн өдөрт 3 удаа 1 шахмалаар өгнө.
6-11 настай хүүхэд: хүнд үед биеийн байдал сайжрах хүртэл 2 цаг тутамд 1 шахмал, өдөрт хамгийн ихдээ 12 шахмал өгнө. Дараагийн эмчилгээгээр өдөрт 3 удаа 1-2 шахмалыг өгнө.
12-оос дээш насны хүүхэд, насанд хүрэгсдэд: хүнд үед биеийн байдал сайжрах хүртэл цаг тутамд 1 шахмал, өдөрт хамгийн ихдээ 12 шахмал өгнө. Дараагийн эмчилгээгээр өдөрт 3 удаа 1-2 шахмалыг өгнө.
Архаг өвчтэй хүүхэд болон насанд хүрэгсдэд өдөрт 3 удаа 1 шахмалаар өгнө. Эмчилгээг 4-6 долоо хоног үргэлжлүүлвэл зохино.
Шахмалыг хоол идэхээс хагас цагийн өмнө юмуу хоол идсэнээс хагас цагийн дараа амандаа аль болох удаан уусгаж хэрэглэнэ.Циннабсины эмчилгээний зааварт эмнэлгийн зөвлөмжгүйгээр 8 долоо хоногоос илүү урт хугацаагаар хэрэглэхгүй гэж заасан байдаг.