А ба В томуугийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, Парагриппын вирус, аденовирус, амьсгалын замын халдвар үүсгэгч вирус (respiratory syncytial virus), коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын вирусын цочмог халдварын эмчилгээ ба сэргийлэлт.
Герпес вирусын халдвар (уруулын герпес, нүдний герпес, бэлэг эрхтний герпес, бүслүүр үлд, салхин цэцэг, халдварт мононуклеоз)-ын эмчилгээ ба сэргийлэлт.
Вирусын шалтгаант (калицивирус, аденовирус, коронавирус, ротавирус, энтеровирус-р үүсгэгдсэн) гэдэсний цочмог халдварын эмчилгээ ба сэргийлэлт
Энтеровирусын болон менингококкын менингит, бөөрний хам шинж бүхий цусархаг халууралт, хачигт энцефалит.Бэлдмэлийг бактерийн халдварын (хуурамч сүрьеэ, хөхүүл ханиад, иерсиниоз, янз бүрийн шалтгаантай уушгины үрэвсэл (ялангуяа хэв шинжит бус үүсгэгч (M.pneumoniae, C.pneumoniae, Legionella spp)-р үүсгэгдсэн)) хавсарсан эмчилгээнд хэрэглэхээс гадна вирусын халдварын бактерийн хүндрэлээс сэргийлэх, давтан халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.