Ибупрофен нь өвдөлт намдаах болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул ревматойд артрит, анкилозот спондилит болон остеоартрит, мөн цочмог тулайн артрит зэрэг өвчний эмчилгээнд, мөн үе мөчний бус ревматизмын эмчилгээнд хэрэглэдэг. Ибупрофенийг үе мөчний орчны эмгэгүүд, тухайлбал хөлдүү мөр, өвдөг, шөрмөс, түүний уутны үрэвсэл ба ууцаар өвдөх зэрэг эмгэгт хэрэглэдэг. Ибупрофенийг шөрмөс сунах ба тасрах зэрэг зөөлөн эдийн эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэж болно. Ибупрофений өвдөлт намдаах үйлдлийг ашиглан түүнийг сарын тэмдгийн өвдөлт, шүдний өвдөлт, эпизиотомын дараах болон төрөлтийн дараах өвдөлт зэрэг сулавтар болон дунд зэргийн өвдөлтүүдийн үед хэрэглэж болно. Ибупрофенийг мөн халуун бууруулах зорилгоор хэрэглэж болдог.