- Бараа
- Налгезин 275мг №10 бүрхүүлтэй шахмал KRKA
Налгезин 275мг №10 бүрхүүлтэй шахмал KRKA
2 https://erp.meic.mn/shop/101072-275-no10-krka-krka-d-d-novo-mesto-svn-50104 https://erp.meic.mn/web/image/product.template/50104/image_1920?unique=2b5d470- 30-day money-back
- 7-day returns
- Shipping: 2-3 Days
Тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчин (хэрэхийн гаралтай артрит, архаг явцтай хайрст үлдийн гаралтай болон өсвөр насныхны артрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилоартрит (Бехтеревын өвчин), тулайн гаралтай артрит, хэрэхийн гаралтай зөөлөн эдийн гэмтэл, нуруу ба зах хязгаарын үений остеоартроз (ялангуяа ёзоорын хамт шинж бүхий), тендовагинит, бурсит)
Сул ба бага зэргийн илрэл бүхий өвдөлтийн хам шинж: мэдрүүл, яс, булчингийн өвдөлт, ууц ба суудлын мэдрэлийн өвдөлт, гэмтлийн дараах үрэвсэл дагалдсан өвдөлтийн хам шинж (сунах, няцрах), хагалгааны дараах өвдөлт (гэмтэл, согог засал, эмэгтэйчүүд, эрүү нүүрний мэс засал), толгойн өвдөлт, мигрень, өвдөлтийн шинж бүхий сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт, умайн дайврын үрэвсэл, шүдний өвдөлт.
Илэрхий өвдөлтийн шинж бүхий чих хамар хоолойн үрэвсэлт халдварт өвчний (залгиур, гүйлсэн булчирхай, чихний үрэвсэл) хавсарсан эмчилгээнд
Ханиад томуу ба халдварт өвчний үеийн халуурах шинж
Напроксены натри 275,00 мг
Словени
Өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх хоногийн ердийн тун 2 - 4 шахмал (550 – 1100 мг) байна.
Маш хүчтэй өвдөлтийн үед ба хоол боловсруулах замын эмгэггүй өвчтөнд эмч хоногийн тунг 6 шахмал (1650 мг) хүртэл ихэсгэж болох бөгөөд харин 2 долоо хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй.
Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор эхлээд 2 шахмалыг (550 мг) хэрэглэх ба цаашдаа 6 - 8 цагийн зайтай 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.
Мигрений хөдлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 шахмалаар (550 мг) хоногт 2 удаа хэрэглэнэ. Хэрэв мигрений хөдлөлийн давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим нь 4 - 6 долоо хоногийн хугацаанд багасахгүй байвал эмчилгээг зогсооно. Мигрений хөдлөлийн эхний шинж илрэх үед 3 шахмал (825 мг) хэрэглэх ба шаардлагатай бол 30 минутын дараа дахин 1 - 2 шахмал (275 – 550 мг) хэрэглэнэ.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, умайд ерөндөг байрлуулсны дараах агчил, өвдөлт, эмэгтэйчүүдийн бусад өвдөлтийн (умайн дайврын үрэвсэл, төрөлтийн үед өвдөлт намдаах, базлалтын зогсоох зорилгоор) үед эхлээд 2 шахмалыг (550 мг) хэрэглэх ба цаашдаа 6-8 цагийн зайтай 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.
Тулайн цочмог хөдлөлийн үед эхлээд 3 шахмал (825 мг), 8 цагийн дараа 2 шахмал (550 мг), цаашдаа 8 цагийн зайтай хөдлөлийг арилтал 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.
Хэрэхийн гаралтай өвчний (хэрэхийн гаралтай артрит, остеоартрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилит) үед бэлдмэлийг хэрэглэх эхний ердийн тун 2 - 4 шахмал (550 – 1100 мг) бөгөөд өглөө оройд 2 удаа хэрэглэнэ.
Илэрхий шөнийн өвдөлттэй буюу өглөөний илэрхий хөшингөтэй өвчтөн, өндөр тунтай стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмээс напроксены эмчилгээнд шилжиж буй өвчтөн, голлох шинж нь өвдөлт бүхий өвчтөнд хэрэглэх эхний хоногийн тун 3-6 шахмал (825 – 1650 мг) байна. Хоногийн ердийн тун 2 - 4 шахмал бөгөөд 2 удаа хэрэглэнэ. Өглөө ба оройны тун өөр байж болно. Шинж тэмдгийн (шөнийн өвдөлт, өглөөний хөшингө) аль нь давамгайлж байгаагаас хамаарч эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр түүнийг өөрчилж болно.
Alternative Products
Налгезин форте 550мг №10 бүрхүүлтэй шахмал KRKA
Accessories Products
Диклоденк 100мг №10 шулуун гэдэсний лаа Denk Pharma
Диклоденк 75мг/3мл №10 тарилгын уусмал Denk Pharma
Ибупрофен-денк 600мг №20 шахмал Denk Pharma
Кетонал 5%-30гр крем Sandoz
Кетонал дуо 150мг №30 шахмал Sandoz
Миг 400 №20 бүрхүүлтэй шахмал Berlin Chemie
Панадол 125мг №10 шулуун гэдэсний лаа GlaxoSmithKline
Пара-денк 125мг №10 шулуун гэдэсний лаа Denk Pharma
Пара-денк 250мг №10 шулуун гэдэсний лаа Denk Pharma
Миг 100мг/5мл 100мл сироп Berlin Chemie
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.