- Бараа
- Пиковит 150мл сироп KRKA
Пиковит 150мл сироп KRKA
2 https://erp.meic.mn/shop/200289-150-krka-krka-d-d-novo-mesto-svn-50722 https://erp.meic.mn/web/image/product.template/50722/image_1920?unique=2b5d470- 30-day money-back
- 7-day returns
- Shipping: 2-3 Days
А амин дэм төрөл бүрийн бодисын нийлэгжилтэд оролцдог (уураг, өөх тос, мукополисахаридын) ба арьс, салст бүрхүүл болон харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангадаг. D3 амин дэм бие махбодод кальци, фосфорын тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Түүний дутагдлын үед ясны эдэд кальцийн агууламж багасдаг (остеопороз буюу яс сийрэгжих).В1 аминдэм зүрх болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.В2 аминдэм эдийн нөхөн төлжилт, түүний дотор арьсны эсийн нөхөн төлжилтөд оролцоно. В6 аминдэм яс, шүд, буйлны бүтэц, үйл ажиллагааг дэмжиж, цус төлжилтөнд нөлөөлж мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана. В12 аминдэм цус төлжилтөнд оролцож, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслана. В бүлгийн амин дэмүүд бие махбодын бодисын солилцоог зохицуулдаг төрөл бүрийн ферментийг үүсэхэд оролцдог. С аминдэм биологийн идэвхт бодисын исэлдэлтэнд оролцож, холбогч эд, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийг зохицуулж, стероид бүтэцтэй дааврын үүсэлтийг идэвхжүүлж, хялгасан судасны нэвчимхий чанарыг хэвийн болгоно. С аминдэм бие махбодын халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, үрэвслийн урвалыг багасгадаг.РР амин дэм ба Д-пантенол – уургын бодисын солилцоо, холестерин ба тосны хүчлийн нийлэгжилт, энерги үүсэхэд оролцдог коферментууд бөгөөд төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай. Хүүхдэд зориулсан Пиковит сиропыг амин дэм ба эрдэс бодисын хэрэгцээ ихэссэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Үүнд: сургуулийн насны хүүхэд ядрах, биеийн хүчний болон мэдрэл сэтгэцийн ачаалал ихсэх, хоолны дуршил буурах, тогтмол бус, зохисгүй нэгэн төрлийн хооллолттой үед, өвчин эдгэрэх үе шатанд, бие махбодын халдвар болон ханиад эсэргүүцэх чадварыг сайжруулахад хэрэглэнэ. Хими эмчилгээний үед хавсарч хэрэглэнэ.
Ретинол пальмитат (амин дэм А) 900 МЕ, Холекальциферол (амин дэм D3) 100 МЕ, Рибофлавин натрийн фосфат (амин дэм В2) 1 мг, Пиридоксин гидрохлорид (амин дэм В6) 0,6 мг, Тиамин гидрохлорид (амин дэм В1) 1 мг, Цианокобаламин (амин дэм В12) 1 мкг, Аскорбины хүчил (амин дэм С) 50 мг, Никотинамид (амин дэм РР) 5 мг, Декспантенол (Д- пантенол) 2 мг
Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ. 1 - 3 настай хүүхдэд: хоногт 2 тунгийн халбага (10 мл) сироп хэрэглэнэ.4 - 6 настай хүүхдэд: 1 тунгийн халбагаар хоногт 3 удаа (15 мл) хэрэглэнэ. 7 - 14 настай хүүхдэд: 1 тунгийн халбагаар хоногт 3-4 удаа (15-20 мл) хэрэглэнэ. Хоолны дуршил буурсан үед 1 сарын турш өдөр бүр хэрэглэнэ. Пиковит сиропыг халбагаар уух буюу цай, шүүс, жимсний нухшанд хольж хэрэглэнэ. Ээлж эмчилгээг эмчийн заавраар эсвэл 1-3 сарын дараа давтан хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Словени
Alternative Products
Пиковит форте №30 зажилдаг шахмал KRKA
Accessories Products
Бронхо мунал 7мг №10 капсул Sandoz
Бронхо-мунал 3.5мг №10 капсул Sandoz
Береш дусал 100мл дусал Монгол Эм Импекс Концерн
Береш дусал 30мл дусал Монгол Эм Импекс Концерн
Иммунал 80мг №20 шахмал Sandoz
Кальцинова №27 шахмал KRKA
Куркума Fruit & veggi 200мл сироп Юнайтед фарм
Куркума ДНА 120мл сироп Юнайтед фарм
Олвита 150мл сироп Монгол Эм Импекс Концерн
Панавит 15мл дусал Монгол Эм Импекс Концерн
Супрадин кидс иммуно №60 зажилдаг шахмал Bayer Consumer
Наф спрей 0.25мг 20мл фтортой цацлага Монгол Эм Импекс Концерн
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.