Эмэгтэйчүүдийн дааврын дутагдал болон тэнцвэргүй байдлаас үүдэлтэй эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.DHC Анарын үрийн хандыг өдөр бүр тогтмол хэрэглэж эрүүл мэнд, гоо сайхнаа дэмжээрэй. Эмэгтэйчүүдийн өндгөвчнөөс ялгардаг даавар болох эстроген нь бэлгийн үйл ажиллагааны хөгжил болон жирэмслэх үйл ажиллагааг зохицуулдаг. Мөн эстроген нь эмэгтэй хүний биеийн шугам, арьс, үсний гоо сайхныг хадгалахад чухал нөлөөтэй. Эстрогений шүүрэл багасаж, дааврын тэнцвэр алдагдахад сарын тэмдэг тогтворгүйжих, үргүйдэх, цэвэршилт эрт явагдах эмгэгүүд үүсдэг. Эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэх, мөн зогсоохын тулд эстроген дааврын дутагдлыг нөхөх шаардлагатай. Анар жимсний үрэнд агуулагддаг ургамлын эстроген нь хүний дааврын бүтэцтэй ижил тул үйлчилгээ нь адил болох нь судалгаагаар тогтоогдсон. Түүнчлэн анар жимсний үрэнд кали, витамин В1, витамин В2, ниацин, витамин С зэрэг эрдэс бодис, амин дэм, хүний арьсыг цайруулах үйлчилгээтэй эллаг хүчил агуулагддаг байна.