Гол найрлага болох эхинацея (Echinacea) буюу хуруувчин цэцэгойд америкт ургадаг цэцэг бөгөөд америкийн уугуул иргэд болох индианчууд энэхүү цэцгийг хэдэн зуун жилийн турш могой, шавж зэрэгт хазуулах болон түлэгдсэн гэх мэт олон төрлийн шархыг анагаах зорилгоор хэрэглсээр ирсэн ба уг ургамалын үндсийг хоолой өвдөх болон шүд өвдөх үед зажилдаг байжээ. Өнөө үед хуруувчин цэцгийн дархлаа тогтолцоог дэмжих үйлдлийг эмнэлзүйд ханиад, томуу, бронхит, амьсгалын дээд замын халдвар, буйлны үрэвсэл, амны шархлаат өвчнүүд, мөөгөнцөрийн халдвар, чихний үрэвсэл халдвар, умайн үрэвслийн үед хэрэглэж байна.